Logo
Цэс
Design Your FutureEst. 2015

КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ

"Өөрийгөө эртхэн таньж, мөрөөдлийнхөө эзэн болоход бид тусалъя."

2015 онд Имаи Чие багшийн санаачилга, 1-р үеийн төгсөгчдийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Бид сурагч бүрийг гадаад, дотоодын хүссэн их дээд сургуульдаа дэнчин тавихгүйгээр элсэх нөхцөлийг бүрдүүлж, мэргэжил сонголтоо оновчтой хийхэд нь дэмжин ажилладаг.

Бидний Зорилго

Карьер хөгжлийн төв нь сургуулийнхаа ОУ-ын жишигт нийцсэн сургалт явуулах бодлогын үр дүнг баталгаажуулах үүднээс хүүхэд бүрийг гадаад дотоодын хүссэн их дээд сургуульдаа дэвшин суралцах нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог.

Энэ ч үүднээс дунд ангиас нь мэргэжил сонголтоо оновчтой хийхэд нь дэмжин туслах, цаашлаад дотоодын болон ОУ-ын их дээд сургуулиудын талаар мэдээлэлтэй болоход чиглүүлдэг. Мөн өөрийн хүссэн сургуульдаа зорилготойгоор бэлдэж, тэтгэлэгтэй элсэн суралцахад дэмжлэг үзүүлэн, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхэд гадаад харилцааг хөгжүүлэн ажиллаж байна.

Мэргэжил сонголтын цогц хөтөлбөр

  • 01
    Оношилгоо
  • 02
    Мэргэжил сонголтын зөвлөгөө
  • 03
    Сургалт
  • 04
    Дадлага ажил
  • 05
    Ганцаарчилсан уулзалт

Үйл ажиллагааны 5 чиглэл

Сурагчдынхаа ирээдүйг цогцоор нь дэмжих бидний хөтөлбөрүүд

Мэргэжил сонголтын хөтөлбөр

Өөрийгөө танин мэдэх, ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн цогц хөтөлбөр.

Self-awareness сургалт
Мэргэжил танилцуулга
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт

Сурагч солилцооны хөтөлбөр

  • Тайсэй ахлах сургууль
  • Нагояа их сургуулийн харьяа ахлах сургууль
  • Хамамацү дунд, ахлах сургууль
  • Кайжёо дунд, ахлах сургууль
  • Сакура сайнс

Гадаадад суралцах дэмжлэг

Япон улсад суралцах:

Сургуулийн спонсорын тэтгэлгээр хамтын ажиллагаатай их дээд сургуульд элсэн суралцахад төгсөгчдийг хөгжүүлж, дэмжин туслах (Гашшүкү, жүкэн, бэнкёокай гэх мэт)

Бусад улсад суралцах:

АНУ, Канад, Англи зэрэг улсад суралцах ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө болон шаардлагатай мэдээллээр хангах.

Хамтын ажиллагаатай сургууль, тэтгэлгийн сангууд

Бид дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудтай гүүр болон ажиллаж байна.