Сургуулийн мэдээ12 уншсан
Шинэ Монгол сургуулийн математикийн багш нарын хамтын бүтээл болох “Математик VIII” гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Энэхүү гарын авлага нь цуврал бүтээл бөгөөд “Математик VIII” гарын авлагаас гадна 2020 онд хэвлэгдсэн “Математик VI” ном 4 дэх, 2025 онд хэвлэгдсэн “Математик VII” ном 3 дахь хэвлэлтээр дахин гарлаа.
Номын онцлог:
• Математикийн цөм хөтөлбөрт суурилан, сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлогийг тусган баяжуулсан бөгөөд анги хоорондын залгамж холбоог хангасан.
• Сэдэв бүрийн онолын хэсгийг сурагчдад ойлгомжтой, тодорхой байдлаар боловсруулсан.
• Жишээ, бататгах болон нэмэлт бодлого, өөрийгөө сорих дасгал зэрэг бодлогын арвин нөөцтэй бөгөөд бодлого бүр хариутай.
• Дасгалуудыг хөнгөнөөс хүнд рүү эрэмбэлж, анги болон гэрт бие даан ажиллах бодлогуудыг нэг дор багтаасан.
Математикийн хичээлийг эхнээс нь системтэй, шат дараатай суралцахад сурагчдад дэмжлэг болж буй эдгээр гарын авлага нь сурагчийг математикийн хичээлээс халшрахгүйгээр хялбар, хөнгөн дасгалын гүйцэтгэлдээ урамшин, илүү гүнзгийрүүлэн суралцах сэдэл өгөх замаар мэдлэг, чадвараа ахиулан, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхэд чиглэж, хүүхдийн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжиж байгаа билээ.
Шинэ Монгол сургуулийн багшийн “Судлаач”, “Бүтээлч” хэв шинжийг үлгэрлэн харуулж чаддаг математикийн багш нартаа талархал илэрхийлж, баяр хүргэе.