Logo
Цэс
Сургуулийн мэдээ12 уншсан

ЯПОН УЛСЫН ЯМАГАТА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНД ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ!

ЯПОН УЛСЫН ЯМАГАТА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНД ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ!
2025 оны 9 сард Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Япон улсын Ямагата муж болон Ямагата их сургууль хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Ямагата-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээр хоёр орны боловсрол, эдийн засаг, соёлын түншлэлийн шинэ хуудас нээгдлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Ямагата мужийн Захиргаа, Аж үйлдвэр, Боловсрол болон Хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий 90 гаруй төлөөлөгчдөөс бүрдсэн баг манай сургуульд тусгайлан айлчилсан юм.
Зочдыг Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болон бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын орчин, үйл ажиллагааг танилцууллаа.
Мөн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Ямагата муж болон Шинэ Монгол сургуулийн олон жилийн түүхэн харилцаа, цаашдын алсын харааны талаар онцлон илтгэл тавилаа.
Шинэ Монгол сургууль болон Ямагата муж нь 30 гаруй жилийн гүн, бат бөх түүхтэй билээ. Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах нь 1995 онд Япон улсыг зорин Ямагата их сургуульд суралцаж байсан бөгөөд тухайн үед Ямагата мужийн иргэд, "Багана нэгийн холбоо” зэрэг олон нийтийн байгууллага, орон нутгийн компаниудын дэмжлэгтэйгээр өнөөгийн Шинэ Монгол сургуулийг байгуулах суурь тавигдаж байв.
Айлчлалын үеэр манай сурагчид монгол үндэсний морин хуурын аялгуу, монгол бүжгийн дээжээс сонирхуулсан бол Ямагата мужийн төлөөлөгчидтэй хамтдаа тус мужийн уламжлалт "Ханагаса" бүжгийг бүжиглэж, хоёр орны гүн гүнзгий итгэлцэл, найрамдлаа дахин бататгалаа.
Энэ удаагийн айлчлалын хамгийн онцлох бөгөөд баяртай мэдээ нь Ямагата их сургууль манай сургуулийн сурагчдад зориулж, тэтгэлэгт сангийнхаа хэмжээг нэмэгдүүлсэн явдал юм. Ямагата их сургуулиас Шинэ Монгол сургуулийн төгсөгчдөд зориулан тусгайлан буцалтгүй тэтгэлэг олгохоор шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдлээ. Тус сургуулийн захирал болон төлөөлөгчид Шинэ Монгол сургуулийн сурагчдад зориулж элсэлтийн болон тэтгэлгийн мэдээллийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ямагата муж болон Ямагата их сургуулийн хувьд манай сургуулиас өндөр мэдлэг, хэлний чадвартай боловсон хүчнийг системтэйгээр хүлээн авч, сургах, цаашлаад орон нутгийн барилга, инженерчлэл, мэдээллийн технологи болон тээврийн салбарт мэргэжлээрээ ажиллах гүүр болох том зорилго тавин ажиллаж байна.
May be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of one or more people and textMay be an image of suit and weddingMay be an image of one or more people and text