Logo
Цэс
Сургуулийн мэдээ12 уншсан

"Сэнпай яриа" уламжлалт уулзалт

"Сэнпай яриа" уламжлалт уулзалт
✅ "Сэнпай яриа" уламжлалт уулзалт
(9-р сарын 1)
Жил бүрийн Хичээлийн шинэ жилийн баяраар төгсөгчид маань сургуулиа зорьж, багш нартаа баяр хүргэхийн сацуу номын дүү нартаа суралцсан туршлагаасаа хуваалцдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил гадаад болон дотоодын их, дээд сургуульд суралцаж буй 55 орчим төгсөгч маань хүрэлцэн ирж, ахлах ангийн дүү нартаа сурагчийн болон оюутны амьдралын бодит туршлагаа ярьж, шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ.
✅"Төгсөгчдийн их сургууль танилцуулах өдөрлөг" (9-р сарын 3)
КОВИД-19 цар тахлын улмаас тасраад байсан уг өдөрлөгийг Шинэ Монгол оюутны холбоо болон Карьер хөгжлийн төв хамтран дахин амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт гадаад, дотоодын 15 их сургуулийн 23 төгсөгч оролцож, 11 ба 12-р ангийн дүү нартаа дараах чухал мэдээллүүдийг өгсөн юм.
✅ Сургуулиудын онцлог, давуу тал
✅ Элсэлтийн шалгалтад хэрхэн бэлдэх тухай
✅ Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжууд
Дан ганц илтгэл тавихаас илүүтэй дүү нартайгаа нүүр тулан сууж, чөлөөтэй ярилцан мэдээлэл солилцсон нь өндөр үр дүнтэй байлаа.
Танилцуулга хийсэн сургуулиудыг дурдвал:
Mongolian University of Science and Technology
Teikyo University
Akita University
The University of Tokyo
J. F. Oberlin University
Yonsei University
Tokyo International University
University of Hyogo
Kyoto University
Yokohama National University
University of Toronto
Kyoto University of Advanced Science (KUAS)
Josai International University
Warsaw University of Life Sciences
Japanese Language School
Яг адилхан сурагчийн ширээнээс эхлэн, зорилго тэмүүллийнхээ төлөө хичээж олж авсан мэдлэг, туршлагаа номын дүү нартайгаа харамгүй хуваалцсан эрхэм төгсөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье!
May be an image of textMay be an image of textMay be an image of text that says '1@100 SCORE SCORE 9 USALTIUSFORTIUS เบร ALTIUS FORTIUS FOULS TMOИT TIME FOULS TMHΙT 20 10 e Л.KCO RIC'May be an image of basketball and volleyballMay be an image of clarinet and text