Үйл ажиллагаа11 уншсан
Б.Даваадорж багшийнхаа ер бусын аяллын түүхийг сонслоо 🚲

Б.Даваадорж багшийнхаа ер бусын аяллын түүхийг сонслоо 
Дэлхий ертөнцөөр хөндлөн гулд аялсан манай сургуулийн зургийн багш, аялагч Б.Даваадорж хоёр жил хагасын дараа эх орондоо ирж, шавь нартайгаа халуун дулаан уулзалт хийлээ.
Багш маань энэ хугацаанд унадаг дугуй болон мотоциклтойгоор дэлхийн 4 тивийн 19 улсыг хөндлөн гулд туулж, байгалийн сайхан, соёлын ялгаа, амьдралын олон өнгийг өөрийн биеэр мэдэрсэн юм.
Тэсвэр тэвчээрийн түүх: Саад бэрхшээл бүрийг хэрхэн даван туулж, зорилгодоо хүрэх тухай багшийн яриа сурагчдын сонирхлыг хамгийн их татав.
Дэлхий нэг гэр бүл: Улс орнуудын соёлын ялгаа, хүмүүсийн зочломтгой зан чанар, аяллын явцад тохиолдсон сонин хачин түүхүүд танхим дүүрэн инээд, гайхшралыг төрүүлэв.
Шавь нарын бахархал: Шавь нар нь хайртай багшийгаа эх орондоо ирсэнд баяр хүргэж, аяллынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авч, нэгэн өдрийг мартагдашгүй өнгөрүүллээ.
"Хамгийн хол зам ч анхны алхмаас эхэлдэг. Хүн бүхэн өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байж, дэлхийн хэмжээнд сэтгэж амьдраарай" хэмээн Б.Даваадорж багш сурагчдадаа захилаа.
Багшдаа дараа дараагийнх нь аялалд нь амжилт хүсэж, эрүүл энхийг ерөөе!






