Сургуулийн мэдээ7 уншсан
Боролдой–2026” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ















Боролдой–2026” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Шинэ Монгол сургуулийн 5 дугаар ангийн сурагчдын “Боролдой–2026” хөтөлбөр 2026 оны 4 дүгээр сарын 6–10-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэ удаагийн хөтөлбөрт нийт 116 сурагч 8 багшийн хамт Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлан тав хоногийн турш Монголын уламжлалт соёл, ахуй амьдралтай ойртон танилцаж, мартагдашгүй дурсамж бүтээлээ.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид малчдын аж амьдралтай танилцаж, бэлчээрийн мал аж ахуйн туршлагаас нь суралцан, олон зүйлийг өөрийн биеэр мэдэрч ойлгож, амьдралын ухаанд суралцах үнэ цэнтэй боломжийг олж авсан юм.
Биднийг халуун сэтгэлээр угтан авч, найрсаг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажилласан О.Анхныбаяр захиралтай Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, мөн туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан МУ-ын аварга малчин, алтан хурганы эзэн Ш.Баттулга, аймгийн сайн малчин Ш.Ерөөлт, сумын сайн малчин Д.Жүгдэр, Т.Цогтгэрэл нартаа болон гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.