Logo
Цэс
Үйл ажиллагаа16 уншсан

СУДЛААЧ СУРАГЧ – 2026

СУДЛААЧ СУРАГЧ – 2026
Шинэ Монгол ахлах сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СУДЛААЧ СУРАГЧ – 2026” уралдаан амжилттай болж өндөрлөлөө. 👏
Тус уралдаанд сурагчид ганцаараа болон багаараа сонирхсон сэдвийнхээ хүрээнд судалгаа хийж, судлан шинжлэх, эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлдгээрээ онцлогтой юм.
Энэ жилийн уралдаанд нийт 237 сурагчаас 122 илтгэл ирж, дараах судалгааны ажлууд шилдгээр шалгарлаа. 🌟
🔬 Байгалийн ухааны чиглэлээр
🥇 1-р байр – “Сэргээгдэх эрчим хүч”
11-р ангийн сурагч Б.Хасар, Э.Хос-Эрдэнэ, Э.Тэргэл
🥈 2-р байр – “Ахлах сургуулийн сурагчдын үсний урт ба боолт нь бактерийн хуримтлалд нөлөөлдөг эсэх”
10-р ангийн сурагч Л.Сондор, Ж.Энхнасан, Т.Тэлмүүн
🥉 3-р байр – “Гэрлийн өнгө сурагчдын анхаарал төвлөрөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?”
10-р ангийн сурагч Б.Бишрэлт, А.Ану, О.Жаргал
⭐ Тусгай байр
• “Өдөрт уух шингэний судалгаа” – 11-р ангийн сурагчид Т.Зоригт, Б.Тэмүүл
• “Самбарын орчны эрүүл ахуй” – 11-р ангийн сурагчид У.Сүнжидмаа, Н.Ариунгэрэл
• “Хог хаягдал” – 11-р ангийн сурагчид Б.Соноргоо, Н.Ирмүүнсанаа
📚 Нийгмийн ухааны чиглэлээр
🥇 1-р байр – “Өөрөө удирдлагатай суралцахуй”
11-р ангийн сурагч А.Сундара
🥈 2-р байр – “Ахлах ангийн сурагчдын академик стресс болон нийгмийн дэмжлэгийн хамаарал”
11-р ангийн сурагч Б.Ариунгэрэл
🥉 3-р байр – “Сургуулийн дүн үнэлгээний систем сурагчдын сурах идэвхэд хэрхэн нөлөөлж буй”
12-р ангийн сурагч Г.Мөнхтулга, Б.Номин
⭐ Тусгай байр
• “Сурагчдын хичээлд идэвхтэй оролцох явдлыг сайжруулах” – 11-р ангийн сурагч А.Өлзийдэлгэрэм
• “Стресс ба хичээл” – 11-р ангийн сурагч А.Мишээл, Т.Сондор, Б.Мөнхнаран
• “Хоолны үлдэгдлийг хэрхэн бордоо болгон ашиглах вэ?” 10-р ангийн сурагч Т.Цэцэйхэн, А.Номуужин
✨ Уралдаанд идэвхтэй оролцож, өөрийгөө хөгжүүлсэн бүх сурагчдадаа баяр хүргэж, цаашдын судлан шинжлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Мөн шавь нараа судалгааны замд хөтлөн чиглүүлж, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нар, сурагчдын илтгэлийг шүүн тунгааж, үнэтэй зөвлөгөө өгсөн шүүгчдэдээ талархал илэрхийлье.
May be an image of text that says '그 自 E .所'May be an image of one or more people and text that says '員 司 O 20'May be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people and text