Logo
Цэс
Сургуулийн мэдээ10 уншсан

日本合宿 & Хаврын чуулган 2026

日本合宿 &  Хаврын чуулган 2026
日本合宿 & Хаврын чуулган 2026
Шинэ Монгол сургуулийн уламжлалт ажлуудын нэг Япон дахь Гашшүкү 23 дахь жилдээ Япон улсын Чиба мужид NHK телевизийн нэвтрүүлэгч Шинэ Монгол сургуулийн Япон дахь төлөөлөгч Миата Осамү багшийн дэмжлэгтэй амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн Гашшүкүд 23-р үеийн 5, 24-р үеийн 10 төгсөгч нийт 15 оюутан, өмнөх жилд Гашшүкүд сууж туршлага хуримтлуулсан номын ах (Б.Буманжаргал) эгч (З.Цэрэндэжил) мөн Карьер Хөгжлийн төвийн эрхлэгч Э.Амина болон Япон улсын их дээд сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Сайнжаргал нар хамтран зохион байгуулж хоёр долоо хоногийн турш номын ах эгч /сэнпай/ нарын үнэтэй яриаг сонсож, чиглүүлэх сургалт зохион байгуулж, Япон оронд амьдрах арга ухаанд суралцахын хажуугаар хэлний мэдлэгээ дээшлүүлж Шинэ Монгол гэр бүлийн харилцаа эргэх холбоогоо улам батжуулсан сургалт боллоо.
Мөн Шинэ Монгол сургуулийн багш нарыг төлөөлж Д.Аюушжав, А.Сандаг-Очир П.Цагаанхүү нар Монголоос хүрэлцэн ирж, оюутнуудтай уулзан өөрийн үнэт туршлага, бодит амьдралын сургамжийг хуваалцсан өмнөх үеийн сенпай нарын туршлагаас ярилцсан нь онцгой байлаа.
Гашшүкүгийн үеэр Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, 6-р үеийн төгсөгч Юнилид компаны захирал Э.Тэргүүн, Акита их сургуулийн координатор 12-р үеийн төгсөгч Э.Отгонбилэг болон нийт 15 төгсөгч(сэнпай) хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан нь оюутнуудад ихээхэн урам зориг, хүч, зорилго мөрөөдлийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Энэхүү Гашшүкү нь хамтын амьдрал, соёлын ойлголт, хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал сургалт билээ.
Хаврын чуулган 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд Японы парламентын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Эхний өдөр шинэ төгсөгчдөдөө Япон дахь оюутны холбоонд элсүүлж, үнэмлэхийг гардуулах ёслолын үеэр Япон дахь Монгол улсын элчин сайдын яамны Консулын газрын дарга Л.Даваажаргал хүрэлцэн ирж Урам тэтгэлгийг гардуулж баяр хүргэж үг хэллээ. Энэ үеэр 7-р үеийн төгсөгч IHI корпорацын төслийн инженер Чиёода корпарацын төслийн инженер И.Өгөөмөр, 8-р үеийн төгсөгч Э.Өнөболд, 11-р үеийн төгсөгч С.Хангайбаяр нар өөрсдийн туршлагаа хуваалцав.
Хоёр дахь өдөр нийт 74 төгсөгч ирж, 16 төгсөгч дипломын ажлаа багш, сэнпай, коохай нартаа илтгэж, судалгаа шинжилгээний ажлуудаа тайлагнаж шинжлэх ухаан технологийн ололт амжилтын талаар шинэ мэдээллүүдийг хүргэлээ. Тэдний илтгэл, хичээл зүтгэл нь дараа дараагийн дүү нарт нь урам зориг, зорилго тэмүүлэл өгсөн үнэ цэнтэй мөч байлаа.
“Хаврын чуулган”-д Япон улсын их хурлын гишүүн Акихиса Нагашима болон Арата Тэкабэ сан нар хүрэлцэн ирж нийт хаврын чуулганд оролцож буй төгсөгч нарт мэндчилгээ хүргэсэн нь онцгой хүндэтгэлтэй үйл явдал боллоо.
Мөн Шинэ Монгол сургуулийн хамтран ажиллагч Миата сан өөрийн үнэт сургаалаа хайрлаж, Жaйкагийн дэд дарга асан Ёшимура Токүжи Шинэ Монгол сургуулийн соёлын талаар илтгэл тавьсан.
Шинэ Монгол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дор эвлэлдэн нэгдэж хүсэл мөрөөдөл зорилгоо нэгтгэж оролцсон нийт оюутнууд, багш нар, сэнпай, коохай болон дэмжин оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье
2026 оны 3 сарын 12 - 3 сарын 28
May be an image of martial arts and textMay be an image of textMay be an image of text