Logo
Цэс
Сургуулийн мэдээ12 уншсан

Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн сурагч, эцэг эх, багш, ажилтны төлөөлөл бүхий 100 орчим хүн Ямагата мужид зочлоод ирлээ.

Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн сурагч, эцэг эх, багш, ажилтны төлөөлөл бүхий 100 орчим хүн Ямагата мужид зочлоод ирлээ.
Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Япон Улсын Ямагата муж болон Ямагата их сургууль хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улаанбаатар–Ямагата чиглэлийн шууд нислэгээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн байгууллагууд болох Шинэ Монгол технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн сурагч, эцэг эх, багш, ажилтны төлөөлөл бүхий 100 орчим хүн Ямагата мужид зочлоод ирлээ.
2026 оны 9 дүгээр сарын 5–9-ний өдрүүдэд үргэлжилсэн энэхүү аяллаар Ямагата мужийн түүх, ёс заншил, орон нутгийн онцлогтой танилцахын зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн судалгаа, их сургууль, ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Япон орны боловсролын орчин, туршлагыг биечлэн мэдрэв.
Аяллын хүрээнд Цуруока Шинжлэх Ухааны парк болон Ямагата их сургуульд зочилж, судалгаа шинжилгээний ажил, технологийн хөгжил, шинэ дэвшлүүдтэй танилцан, сонирхолтой судалгааны төслүүдийг нүдээр үзэж, шинэ мэдлэг, шинэ санаа өвөртөллөө.
Аяллын хамгийн онцгой, сэтгэлд үлдсэн мөчүүдийн нэг нь Ямагата Баруун ахлах сургуульд зочилсон өдөр байлаа.
Шинэ Монгол сургууль анх үүдээ нээхдээ Ямагата Баруун ахлах сургуулийг загвар, жишиг болгон, тус сургуулийн сайн туршлагаас суралцаж, Монголын хөрсөнд нутагшуулан хөгжүүлж ирсэн түүхтэй.
Тиймээс жишиг, суурь болсон сургуульдаа очсон нь бидний хувьд энгийн нэгэн зочлол биш Шинэ Монголын түүхэн замналынхаа эхлэл рүү эргэн очсон онцгой уулзалт байлаа.
Ямагата Баруун ахлах сургуулийн сурагчид, манай сургуулийн сурагч, багш, ажилтнууд биднийг халуун дотноор угтан авч, хоёр сургуулийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Энэ үеэр хоёр сургуулийн сурагчид сургуулийнхаа сүлд дууг дуулж, өөрсдийгөө танилцуулан, шинэ зүйл туршиж, бие биенээсээ суралцлаа.
Ямагата Баруун ахлах сургуулийн сурагчид бидэнд ятга тоглох, Японы уламжлалт цайны ёслол зэрэг сонирхолтой зүйлсийг зааж өгч, бидний оролдлого бүрийг чин сэтгэлийн баяр хөөр, инээмсэглэл, урам зоригоор дэмжиж байв.
Тэдний нээлттэй, өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ харилцдаг, халуун дулаанаар инээмсэглэж чаддаг зан чанар нь манай сурагчдад ч мөн сайхан мэдрэмж, урам өгсөн юм.
Энэ бол зөвхөн нэг өдрийн танилцах аялал байгаагүй.
Энэ бол олон жилийн өмнө эхэлсэн боловсролын холбоогоо дахин мэдэрч, хоёр орны хүүхэд залуусын нөхөрлөлөөр дамжуулан, ирээдүйн шинэ холбоог эхлүүлсэн аялал байлаа.
Энэхүү аяллыг зохион байгуулж, Шинэ Монголын сурагч, багш, эцэг эх, ажилтнуудад шинэ орчинтой танилцах, шинэ туршлага хуримтлуулах, шинэ санаа төрүүлэх боломжийг бүрдүүлсэн Монгол, Япон хоёр орны олон сайхан сэтгэлт хүмүүсийн хөдөлмөр, зүтгэл, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна.
May be an image of one or more people, people studying and textMay be an image of one or more people, people studying, crowd and textMay be an image of text that says 'MASHINGTON WASHIN HOTEL -'May be an image of one or more people and textMay be an image of studying and text