Follow us on Twitter
Facebook
Хэлээ сонгоно уу:
Нүүр хуудасСургуулийн тухай
Захирлын мэндчилгээТовч танилцуулгаТүүхэн товчоо Манай хамт олон
Удирдлага Захиргаа аж ахуй үйлчилгээний алба Бага анги Гадаад хэлний тэнхим Гадаад багш нар Математикийн ЗАН Байгалийн ухааны ЗАН Нийгмийн ухааны ЗАН Урлаг-гоозүйн ЗАН
Онцлог давуу тал (Япон хэв шинж)Мэдээ, мэдээлэлХарилцах хаяг
Сургалт
Шинэ Монгол Ахлах сургууль
Сургалтын хөтөлбөрОнцлог, давуу талууд
Шинэ Монгол Дунд сургууль
Сургалтын хөтөлбөрОнцлог, давуу талууд
Шинэ Монгол Бага сургууль
Сургалтын хөтөлбөрОнцлог, давуу талууд
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
Секц, дугуйлангууд Тогтмол үйл ажиллагаа
Японы ИДС-н элсэлтэнд бэлтгэх сургалт
Хувийн зардлаар суралцахУлсын зардлаар суралцах
Сургалтын орчин
Бага Сургууль Дунд сургууль Ахлах сургууль Багш нарын өрөө Сургалтын кабинет Спорт үйл ажиллагаа зохион байгуулах анги танхим Урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах анги танхим Хичээлийн байр
Бидний амжилт
Олимпиад Спортын уралдаан тэмцээн Урлагийн амжилт
Төгсөгчид
Нийт төгсөгчидГадаадад сурч буй төгсөгчид Японд сурч буй төгсөгчдийн холбооТөгсөгчидтэй хийсэн ярилцлага
Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Сурагчдад олгодог ACA-AQUA тэтгэлэг
Тэтгэлгийн зорилго, журамТэтгэлэг авсан сурагчид
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
Тэтгэлгийн зорилго, журамТэтгэлэг авсан багш нар
Зуны сургалт
Зорилго зорилт, журамҮйл ажиллагаа
Японы ИДС-д суралцагсдыг дэмжих тэтгэлэгТөгсөгчдийн санаачилсан Урам тэтгэлэг
Зорилго зорилт, журамТэтгэлэг хүртсэн сурагчид
Шинэ Монгол дугуйлан
Зорилго зорилт, журамҮйл ажиллагаа
Ухаалаг хүүхэд сурагч солилцооны хөтөлбөр
Гадаад харилцаа
Ивээн тэтгэгчидХамтын ажиллагаатай байгууллагуудТөгсөгчдийн эцэг эхийн холбоо
ТВ дуранд  

“Шинэ Монгол” бага сургууль эрдмийн баяраа тэмдэглэлээ

« Мэдээ, мэдээлэл

“Шинэ Монгол” бага сургууль эрдмийн баяраа тэмдэглэлээ


Өнөөдөр сургуулийн 1-р ангийн сурагчид “Эрдмийн баяр”-аа сайхан тэмдэглэлээ. Зургаан настай хөөрхөн шавь нар минь ээж аав, эмээ өвөө, багш нартаа дөрвөн аргын тоо үзэж, уншиж бичиж сурснаа тайлагнаснаас гадна урлагийн ямар авьяастайгаа харууллаа. Урлагийн тоглолтонд 1-р ангийн сурагчид бүрэн хамрагдаж, шинээр сурсан дуу бүжгээ сонирхууллаа. 

Өөр өөрийн нандин эрдэнэ болсон үр хүүхдээ өхөөрдөн, бахархан, талархан нулимс унагаж суух аав ээж цөөнгүй байлаа. Ач зээгийнхээ баяр дээр хүрэлцэн ирсэн эмээ өвөө, ах эгчээ дуудан тайз уруу гүйх дүү нар гээд олон хүний сэтгэлд хүрсэн сайхан баяр боллоо.

Эрдмийн баярт оролцсон багачууд “Бид барбигаараа тоглохоо больсон, байшин барьж тоглохоо больсон, харин дуртай юмаа уншиж чаддаг боллоо, хэвлүүхэн хөөрхөн сурагч боллоо” хэмээн дуулж байна. Ийнхүү  “Шинэ Монгол” сургуулийн Үсэглэлийн баяр гурав дахь жилдээ өвөрмөц зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ер нь манай  “Шинэ Монгол” сургуулийн зорилго бол  хүн болгох, төлөвшүүлэх талаа орхигдуулахгүйг хичээдэг. Бага ангидаа хүүхэд бүх талын авьяас чадвараа нээж  өөрийн гэсэн хэв шинжээ олох нь чухал байгаа юм.  Тиймээс “Шинэ Монгол” сургууль маань  “Хүн байхын учир” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  эхний шатандаа ороод байна. Ингэснээрээ бид сурлага хүмүүжил 2-ыг салшгүй нэг цул  хэлбэрээр хичээл сургалтандаа хэрэгжүүлэх юм.


Бага ангийн сургалтын менежер Б.Бор:

Өнөөдөр “Эрдмийн баяр”аа  тэмдэглэж буй  1-р ангийн бяцхан сурагчдийн өмнөөс  та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!
“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн 1-р ангийн  хамгийн өхөөрдөм хөөрхөн  хүүхдүүд маань уншиж бичиж сурсныхаа баярыг тэмдэглэж, аав ээж , багш нартаа  сурсан мэдсэнээ тайлагнахын зэрэгцээ өөрсдөө ч мөн баясан хөгжлөө.
Эрдмийн баяр маань  “Солонго” гэсэн сэдэвтээ тохирч долоон өнгөөр үсэгнүүдээ ялгасан бөгөөд  үндсэн долоон эгшиг болсон  усан цэнхэр  платьтай   охид нэгэн  хөөрхөн аянд бүжиглэв.   Монгол бааварт ордог мундаг чухал үсэг шүү гэсээр 7 унага давхин гарч ирж хүмүүсийг хөгжөөнө.
Заримдаг 9 дэгдээхэйн бүжиг  тод шар, энхрий хөөрхний  хослол болон  тайзыг чимлээ.  Хос эгшигнүүд  шүхэртэй бүжиг бүжиглэсээр, туслах эгшиг болсон торгон цэргүүд  бөмбөрөө  дэлдэж , онцгой  4  гийгүүлэгч гадаад үгэнд ордог үсэг гэсэндээ   орос бүжгийг онцгой сайн бүжиглэлээ.  Сурагчид маань хэдийн хэвлүүхэн хөөрхөн сурагчид болжээ.
Бид 2010-2011 оны хичээлийн жилд ”Хүн байхын учир” хөтөлбөр туршин хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийг зөв дадал хэвшил, зөв үйлд сургах, зөв хүн болох тал дээр нь чухалчлан анхаарч байна. Зарим томчууд хүүхдийг дөрвөн аргын тоо үзэж, уншиж чаддаг болох төдийд сэтгэл ханах байдал харагддаг. Харин багш нар бид эцэг эх, сурагчидтайгаа хамт багийн зохион байгуулалтанд орж, илүү үр дүнд хүрэхээр хамтран ажиллаж байна. Зөв хүн болсон хүүхэд дунд ангид орохоороо хэвлүүхэн сурагч болж төлөвшдөгт эцэг эхчүүд та бүхэн сэтгэл хангалуун байх болно оо.


Эцэг, эхчүүдийн төлөөлөл 1-1 ангийн сурагч Э.Байгалийн ээж А.Бүрэнжаргал:

“Хүүхдээ аль сургуульд өгөх вэ гэж нэг жил орчим судалсны эцэст “Шинэ Монгол”-ыг сонгосон. Өнөөдөр миний сонголт зөв байж гээд баярлаад сууж байна. Хүүхдийг эрдэм боловсролтой болгохоос гадна эрүүл биетэй, сайхан сэтгэлтэй, бие даан амьдрах чадвартай болгох нь чухал. Энэ  хүслийг минь Шинэ Монгол сургууль биелүүлнэ. Хүүхдүүд маань өөрсдөд нь зориулсан энэ сайхан тайзан дээр өөртөө итгэх итгэл, урам зориг, бусдын өмнө биеэ зөв авч явах соёлд суралцаж байгаад сэтгэл дүүрэн байна”

 


Сэтгэгдэл: 0
spiele gratis ev oyunları oyunlar